Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд нутагт нь алт олборлохыг эсэргүүцэв

Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд алтны лицензтэй “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл өгөв. Тодорхой хэлбэл, нутгийн иргэд Улаанбаатарт ирж, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд Баянхонгорт тал дүүрэн ногоон баян заг ургадаг, дэлхийд ховор мазаалай нутаглаж байна. Тэр сайхан нутгаа ухуулмааргүй байна. Хэрвээ У.Хүрэлсүх нарт авлига хэрэгтэй бол малчид хандив цуглуулаад өгье. Төр засгийнхан гадаадын хөрөнгө оруулагчдаас авлига авсан байх. Бид авлига өгье. Үүнийхээ төлөө үр хүүхдэдээ газар нутгаа эрүүл бүрэн бүтэн үлдээе. Говийн ус, хөрс бүгдийг сүйтгэж байна. Тиймээс хоёр жилийн хугацаанд мэдээлэл, баримт цуглуулсан. Одоо жинхэнэ тэмцэл эхэлж байна гэв. Товчхондоо Баянхонгор аймгийн Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, алтны лицензийг нь цуцлуулахыг хүсэж байгаа юм.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Шинэ-Жинст, Баян-Өндөр сумын иргэд нутагт нь алт олборлохыг эсэргүүцэв

  • иргэд says:

    Газар орноо ухахын дон шүгэлсэн юмнуудыг хөөгөөд явуулаач,бас л нэг авилга арын хаалганы лицензтэй луйварчин л яваадаа

  • Anonymous says:

    Бага банди ийн шунал Энэ хүн Казакстаны Назарбаеваас юуны ялгаа бна даа Монголчуудаа Хэрхэвч газраа өгч болохгүй шүү Наана чинь Оюутолгойн дайны орд байгаа гэсэн маш их баялаг байгаа шүү

  • Anonymous says:

    Зөв. Амжилт хүсье

  • Баяр says:

    Ухуулахгүй байсан юм бол аль эрт эсэргүүцлээ илэрхиилэхгүи яасн юм. Бараг 15 жил хайгуул хиисэншдээ. Зөндөө төлбөр төлсөн. Хандив тусламж өгсөн. Тэр үед нутгиин хүмсүүд баярлаад л аваад л бсаншдэ