Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аймшгийн төрлөөр бүтээсэн анхны цувралыг өнөөдрөөс үзээрэй

“Мэлмий” энтертайнмент, “Дөрвөн бэрх” фильм” болон “Channel 11” телевизийн уран бүтээлчид хамтран “Амьд бус амьдрагсад” олон ангит кино бүтээжээ. Монголд аймшгийн төрлөөр бүтээсэн анхны цуврал гэдгээрээ эл уран бүтээл онцлог аж.

Аудио хувилбараар хэдийн олны хүртээл болгосон “Амьд бус амьдрагсад” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохыг Э.Отгондорж санаачилсан бөгөөд ерөнхий найруулагчаар А.Баттулга ажилласан байна. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Т.Борхүү, Б.Базаррагчаа, Ц.Төмөрхуяг нар тоглосон бөгөөд нийт 100 гаруй уран бүтээлч оролцож, зургийг хоёр сар орчмын ху гацаанд авчээ. “Амьд бус амьдрагсад” найман ангит цувралыг “Univision”, “Skymedia”, “Mongolsat”, “Homemedia”, “Looktv”, “Ddish”,”Skygo”, “Voo”, “Playmo” зэрэг IPTV-ээр өнөөдрөөс хүлээн авч үзээрэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.