Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улс төрийн амьдралд хөл тавьсан бол гүтгүүлэх, доромжлуулах эрсдэл байж л таарна”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Тодруулбал, уг хуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний эрх, үүргийг заахдаа 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж зааснаас “Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдах” хэмээх хэсгийг хасахаар тусгасан байна. Тэрбээр “Үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд байх ёстой. Эрх нь зөрчигдөж байгаа учраас л үзэл бодлоо илэрхийлж буй гэж ойлгох хэрэгтэй. Энэ эрхийг нь хааж, боосноор бусад зөрчлийн талаарх мэдээллийг дарах, нийгэмд хүргэхгүй байх аюултай. Магадгүй намайг бусдын нэр хүндэд халдах явдлыг дэмжлээ гэж шүүмжлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм асуудал үүсвэл Иргэний болон Эрүүгийн хуулиар шийдэх боломжтой. Хэрэв албан тушаалтан өөрийг нь гүтгэсэн гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохицуулна гэсэн үг. Ийм боломж байхад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд дээрх зохицуулалт байх шаардлагагүй. Энэ заалтыг авч хаях ёстой” гэв.

Түүнчлэн “Улстөрчид нэг зүйлийг ойлгох ёстой. Хэрэв улс төрийн амьдралд хөл тавьсан бол гүтгүүлэх, доромжлуулах эрсдэл байж л байна. Улстөрчийнхөө хувьд гүтгүүлэх, доромжлуулах замыг туулахаар сонгосон бол сэтгүүлч нарыг шүүхэд өгөх эрх байхгүй. Би хэзээ ч сэтгүүлчдийг шүүхэд өгөхгүй гэдгээ амласан” хэмээлээ.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.