Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Суудлын автомашин, автобус мөргөлдөж хүний амь эрсдэв

Өчигдөр Төв аймгийн Лүн сумын “Цагаан хөтөл” гэх газарт зам тээврийн осол гарч, гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 22:40 цагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой явж байсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой явсан “Юниверс” загварын автобустай мөргөлдөжээ. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, тус сумын хүн эмнэлэгт хүргэжээ. Харин жолооч С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

2
Савж уналааСавж уналаа
1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.