Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭРДЭМТЭД: Коронавирусийн халдвар энэ сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх тохиолдол 18-20 мянгат хүрнэ гэж тооцоолжээ

Коронавирусийн халдвар энэ сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх тохиолдол 18-20 мянгат хүрнэ гэж эрдэмтэд тооцоолсон гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ. Тэрбээр, “Өчигдөр Эрүүл мэндийн сайд албан ёсоор омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. УОК, Засгийн газар хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа.

Вакцины бүрэн тунд 66.2 хувь хүн, дөрөвдүгээр тунд 28.8 хувь хамрагдаад байна. Мөн вакцин халдвараас тодорхой хэмжээнд хамгаалж байгаа гэсэн судалгаа гарсан.

Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна. Үүнтэй зэрэгцэн ковидын “Омикрон” хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давалгаа буюу “Омикрон” хувилбарын далалгаа эхэлж байна гэсэн үг. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж буй юм. Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.