Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Оюунчимэг гишүүний “зуулт”

Манай улсад коронавирусийн омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод таван тохиолдол бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, манай улс дотооддоо омикрон хувилбарыг алдсан гэдгийг өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн жиргээнээс харахад омикрон аль эрт шинэ жилээс өмнө ороод ирсэн бололтой. Өөрөөр хэлбэл, омикрон Монголд тархсаныг эрх баригчид эхнээсээ хүлээн зөвшөөрсөн мэт.  Тэрбээр “Угаасаа л шинэ жилийн өмнө гарсан даа. Гэнэт тархсан мэт ярихаа болих хэрэгтэй. Тайван бэлэн байдлаа хангацгаая. Гол нь амны хаалтаа зүүж олон нийтийн газар шоу цэнгээнээс хол байцгаая. УОК, ЭМЯ сүржигнэх хэрэггүй” гэж жиргэсэн юм.

Ингэж жиргэсэн нь учиртай. Өмнө нь Ковидын тухай хуулийг сунгахаар чуулган хуралдаж байх үеэр М.Оюунчимэг гишүүүн ЭМЯ, УОК-ын үйл ажиллагааг шүүмжилсэн. Хариуд нь УОК-ын дарга С.Амарсайхан “Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. Одоо бол тийм асуудал байхгүй.  М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, тоо мэдээлэл, статистиктай, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөхгүй, ёс суртахуунтай, хэм хэмжээтэй бай. Асуудал ярьж байгаа бол бодлого зарчмаа ярь. Энд жүжиглээд байх шаардлагагүй” хэмээн эрс шулуун хэлсэн.

Өмнөх чуулганы мэдээг энд дарж үзнэ үү

Тэгвэл УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг Шадар сайдад ажил нь урагшгүй байгааг дахин сануулж хариу барьж, ийнхүү жиргэсэн бололтой.

2
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.