Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Батбаяр: Омикроны халдвар авсан хүүхэд, жирэмсэн эмэгтэйгээс бусад иргэдийг эмнэлэгт хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн омикрон хувилбарын талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, тэрбээр:

“Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байна. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ.

Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун өндөр үр дүнтэй байгаа нь дотоод, гадаадын судалгаануудаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д Омикрон давлагааны үед хүндрэл, нас баралт бага гарсан бөгөөд үүнд вакцин нөлөөлсөн гэж үзэж байна. Дельтай хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж чадаж байна. Мөн эсрэг төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм шалтгаанаар Израйль улс 4 дэх тунг хийх шийдвэр гаргасан. Манай улс ч гадаад дотоодын судалгаанд үндэслэж, 3 дахь тунг хийлгэснээс 3 сарын дараа 4 дэх тунг хийлгэх боломжтой гэсэн зөвлөмж гаргаад байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.