Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Ганбаяр: Шүүгч Х.Сонинбаярын ёсзүйгүйг шүүх нь өөрөө тогтоосон

С.Эрдэнийн талын АН-аас өнөөдөр нийслэлийн Прокурорын газрын гадна мэдээлэл хийлээ. Тодорхой хэлбэл, АН-ын дэд дарга Д.Ганбаяр “Ардчилсан нам УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн шүүгч Х.Сонинбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн ч прокурорын байгууллагаас шалгахаас татгалзлаа. Шүүх прокурорын үйл ажиллагаа тусдаа. Гэтэл прокурорууд шүүгч нараас айж байгаа нь шударга шүүх байгуулахад гай болж байна” гэв.

Тэрбээр мөн “Үндсэн хуулиар олгосон хүний эрх зөрчигдөж байна. Шүүх засаглалын тогтолцоо шударга бус байна. Х.Баттулга болон түүний хүмүүс Ардчилсан намын нэр хүндийг зохион байгуулалттайгаар унагаж байна. Салхитын мөнгөний ордтой холбоотой шалгуулж байсан Х.Сонинбаярыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдпаа албанд нь эргүүлж томилсон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг нь Х.Сонинбаярт ёс зүйн хариуцлага тооцсон. Мөн Ц.Туваан сүүлийн жилүүдэд Х.Баттулгын даалгавараар намын нэр хүнд унагах ажлыг тасралтгүй зохион байгуулсан. Улмаар улсын Дээд шүүх АН-тай холбоотой аливаа хэргийг шийдэхдээ шударга хандахгүй байна” хэмээлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.