Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Айл өрхүүдийг ханзархай зуух, хагарсан пийшингээ шинэчлэх ёстой гэв

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

БОАЖЯ болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур орчны шинжилгээний газраас долоо хоногийн бүрийн эхний өдөр олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Стандарт зуухны борлуулалт эрс багассан. Иргэд энгийн зууханд сайжруулсан түлш түлж буй нь эрсдэлтэй. Түлшээ зуухтайгаа эвцэлдүүлэх ёстой. Ердийн зууханд түлсэн сайжруулсан түлш өндөр чанарын клори гаргадаг. Тиймээс энгийн зуух гагнаасаараа салаад угаар үүсгэнэ. Мөн сайжруулсан түлш бүрэн шатахгүй байна” гэв.

Товчхондоо албаныхан айл өрхүүдээс ханзархай зуух, хагарсан пийшингээ шинэчлээч хэмээн хүслээ. Мөн зорилтот бүлгийн өрхүүдэд зориулалтын зуух тараахаар ажиллаж буйгаа хэлсэн.

Энэ долоо хоногоос эхлэн сайжруулсан шахмал түлшний хангамжийг сайжруулахаар явуулын борлуултын цэг ажиллуулахаар болжээ. Мөн айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах эрхтэй. Тэгвэл үүнд ч өөрчллөлт оруулна гэдгээ албаныхан хэллээ. Цаг уур, орчны шинжилгээн газраас хүхэр азот тоосонцор хэрээс хэтэрсэн гэдгийг хэллээ. Мөн нийслэлийн Зурагт орчимд агаар хамгийн их бохирдолтой аж.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.