Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хугацаат цэргийн алба хаагчид 30 км зайд гүйж, байлдааны буудлага хийлээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан 2022 оны анхны марш тактикийн сургуулилалтаа хийлээ. Тодруулбал, хугацаат цэргийн алба хаагчидтай тактик, тусгай бэлтгэлийн цогцолборт 30 км-ийн явган маршийг 2022 оны нэгдүгээр сарын 7-нд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар хугацаат албаны дайчдыг “Тактикийн ажиллагаа, хордсон газар орныг туулах, цувааны хамгаалалт авах, минэжүүлсэн газар орон, гүүрээр гарах” гэсэн сэдвүүдийн хүрээнд дадлагаар үүрэг гүйцэтгүүлэв. Мөн сургуулийн төвийн районд галын бэлтгэлийн нормативыг 3 цэгт зохион байгуулахын зэрэгцээ тасаг, тоотын байлдааны буудлага, батарейны нэгдсэн дадлагыг амжилттай явуулж дуусгасан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.