Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг И Жэ Мён тэргүүлж байна

Өмнөд Солонгосын сонгогчид хоёр сарын дараа шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл эрх баригч намаас нэр дэвшигч И Жэ Мёныг дэмжигчид сөрөг хүчний гол өрсөлдөгч Юн Сок Ёлоос 10 хувиар илүү байна.

Ардчилсан намын төлөөлөгч, Кёнги мужийн амбан захирагч асан И Жэ Мён дэмжлэгчдийн хүрээгээ бэхжүүлэхийн тулд өрсөлдөгчдийн хамт санал асуулгад оролцсон юм. Судалгааны “Гэллап” хүрээлэнгээс явуулсан хамгийн сүүлийн санал асуулгаар И Жэ Мён 36 хувийн дэмжлэг авчээ. Сөрөг хүчний “Ардын хүч” намаас нэр дэвшигч, Ерөнхий прокурор асан Юн Сок Ёлыг дэмжигчид 26 хувь болж буурсан байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хоёр гол өрсөлдөгч өөрсөдтэй нь болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой дуулианд холбогдож байгаа энэ үед төвч үзэлтэй Ардын намыг төлөөлж буй Ан Чол Су улам хүчээ авч байна. Санал асуулгын дүнгээс харахад 15 хувийн дэмжлэгтэйгээр тэрбээр сонгуулийн кампанит ажлын жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.