Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Батболд: Нийслэлийн хоёр захад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ, БОАЖЯ, БХБЯ, ГХЯ, ХААХҮЯ, УУХҮЯ зэрэг газрын төлөөллүүд дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон. Энэ үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд автомашины хог хаягдлыг дахин боловсруулах хоёр үйлдвэр байгуулах талаар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр

“Автомашины хог нь аюултай хог хаягдлын тоонд багтана. ЗТХЯ-аас нийслэлийн хоёр захад  хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байна. Эхнийх нь Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркад Солонгос, монголын  компанитай хамтран ТЭЗҮ хийгээд явж байгаа. Харин баруун зах буюу Эмээлт орчим 30 га газарт Монголын хог хаягдлын холбоотой хамтран гэрээ үзэглэсэн боловч бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийгдээгүй. Тиймээс Япон улсын компанитай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Олон жилийн судалгааны дүнгээр манай улс үйлдвэр байгуулах хэмжээний хог гарч байгаа нь харагддаг. Зөвхөн импортоор орж ирж байгаа автомашины 95 орчим хувь нь таваас дээш жил ашиглагдсан байгаа. Монголд орж ирээд 5-8 жил болоод ашиглалтаас гарна. Үүн дээр Япон Улсад суугаа элчин сайдад хандаж, дүрэмд зарим өөрчлөлт оруулсан” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.