Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Энхболд: Дотоодод Омикроны таван тохиолдол илэрч, дөрөв дэхь давалгаа эхэлж байна

Дотоодод Омикроны таван тохиолдол илэрч, дөрөв дэхь давалгаа эхэлж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1,000-аас дээш бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж, алдорон нутагт Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор,  Өвөрхангай аймагт өдөрт 50-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм. Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөвдүгээр давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөвдүгээр давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан. Иргэд та бүхэн айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан. Иймд засгийн газар, УОК, ЭМЯ энэхүү давалгааг хөл хорио тогтоохгүйгээр эрсдэл багатайгаар давах тал дээр анхааран ажиллаж байна” гэв.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.