Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМЯ-ны албан тушаалтнуудыг гэм буруутайд тооцож, ял оноолоо

ЭМЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Чимэдлхам. Б.Болорчимэг, хамжин оролцсон нэр холбогдсон 26 шүүгдэгчид холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэв.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Н.Чимэдлхамд нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял /нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх /

-Б.Болорчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял,

-Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,

-Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ял,

-Б.Цацралт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял,

-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,

-О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,

-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял,

-Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,

-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Мөн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлжээ.

Харин нийслэлийн Прокурорын газраас Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр,

Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн тухайд сануулбал, ЭМЯ-ны албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо аж ахуйн нэгжүүдийн эздээс 10-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч, авч байсан нь баримтаар нотлогдсон аж. Мөн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар хамтарсан компани байгуулж, өөрсдөө олгодог тусгай зөвшөөрлөө бусдад өгсөн, уг компаниа худалдахаар зарын цахим хуудсанд байршуулсан аж.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.