Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 24 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж бэртсэний 9 нь хүүхэд байна. Харин орон нутагт ослын улмаас 11 хүн гэмтэж , 7 хүний амь хохирсны 3 нь хүүхэд байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 22 осол бүртгэгдэж,  23 хүн гэмтсэн байна.
  •  Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  1 хүн  гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  9 хүн  гэмтэж, 4 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.