Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулсан байгууллагуудын 2021 оны гэрээний биелэлтийг үнэлгээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн энэ оны анхны хурал өчигдөр боллоо. Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн талаарх тайлангийн танилцуулга, үр дүнтэй танилцав.

Өнгөрсөн онд ЭМДЕГ орон нутгийн 906, нийслэлийн 849 буюу нийт 1755 эмийн сантай дээрх гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний биелэлтийг 2021 оны 12 сарын 24-нөөс 12 сарын 31-ний өдрүүдэд үнэлэн, дүгнэлт гарган ажилласан. Энэ хүрээнд 1258 байгуулагатай даатгалын гэрээг хэвээр үргэлжлүүлэх, 163 эмийн санд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гэрээг шинэчлэн байгуулах, 56 байгуулагын гэрээг түтгэлзүүлж, албан шаардлага хүргүүлж, түүний биелэлтийг үндэслэн гэрээг үргэжлүүлэх, шинэчлэн байгуулах, 39 байгууллагын даатгалын гэрээг цуцлах, мөн үйл ажиллагаа явуулаагүй, материал ирүүлээгүй 239 байгууллагын гэрээг цуцлахаар боллоо.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/142 тоот тушаалаар баталсан “Даатгалын гэрээ дүгнэх журам”-ын дагуу “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны гэрээний биелэлтийг дараах байдлаар үнэллээ.

Үнэлгээний үр дүнд:

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.