Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Монгол геном” төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол геном төсөл нь  анагаах ухаан, хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, Чингис хаан судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, хуульзүй, вирус судлал, микробиологи, түүх гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой  аж.

Тодруулбал, удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, эмчлэх боломж бүрдэнэ. Хорт хавдрын генийн  өөрчлөлтийг нарийвчлалтай  тодорхойлох боломж нээгдэнэ. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. Монгол улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно. Монгол улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол улсад хөгжих суурь тавигдана.Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномын мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм байна.

Монгол геном төслийн үйл ажиллагаатай танилцсны дараа ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Монгол хүний геномыг бид  одоогоор  бид мэдэхгүй байгаа. Гадаад улс орнуудад ямар нэг хэмжээгээр хийгдсэн судалгаа байдаг боловч монгол хүн, монгол хүнийнхээ геномийн судалгааг анх удаа монголдоо хийнэ гэдэг бол ихээхэн ач холбогдолтой. Энэ төсөл цаашдаа тэлж монгол хүнийг эмчилж, эдгээх генийн өөрчлөлтөөс болж үүсдэг өвчнүүдээ хаана, ямар давтамжтай гарч байна  гэдгийг тогтооход хэрэг болно. Энэ том ач холбогдолтой төслийг, төр-хувийн хэвшил хавсарч хийж байж жинхэнэ ач холбогдолдоо хүрч очно” гэсэн юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.