Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн чухал дүрэм бол хазуулж үл болно!

Ааваараа хөтлүүлэн хадамд гарахыг хүссэн залуу бүсгүй Дээгий Америкаас Монголд ирж, хоёр найзтайгаа хамт аяллын компани хөлслөн, хөдөө нутгийг зорино. Тэнд ангаж, цангасан ямаа бэлчиж явахдаа нэгэн “болохгүй идээ”-г хүртсэнээс хамаг асуудал урган гардаг. Ямааны хамгийн анхны хохирогч бол “Очки”. Түүний найз малын эмч бөгөөд малын галзуу тусчихлаа гэж оношилдог. Аль хэдийн зомби болчихсон Очкиг гурван эр машиндаа ачин хамтдаа сумын төвийг зорино. Цааш юу болохыг “Тал нутгийн зомби” киноноос үзээрэй.

Тал нутгийг чимсэн “шигтгээ”-нүүд:

Шигтгээ 1. Жүжигчин Б.Батмаа

“Шүүдэр дундуур”, “Приусны босс”, “Боссын босс”, “Хуримын даашинзтай бүсгүй” зэрэг кинонд гол дүр бүтээж байсан жүжигчин Б.Батмаагийн зомбинуудыг болгож өгч байгаа хэсэг яг л гадны кино үзэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэв.

Шигтгээ 2. Морь уургалах, бугуйлдах

Нутгийн сэргэлэн сүйхээтэй хоёр эр зомбинуудыг морь уургалах, бугуйлдах аргаар гэрт хорьж буй, мөн хоригдсон зомбинууд урьд нь ямар хүн байсан тухай үзүүлж буй дүр зураг эл киноны шигтгээ яах аргагүй мөн. Тус кинонд тал нутгийг эвлэгхэн зомбитой холбох замаар нүүдэлчин ахуй соёлыг сурталчлаад авна лээ.

Шигтгээ 3. Нүүр хувиргалт

Зомбитой киног нүүр хувиргалтгүйгээр төсөөлөхөд бэрх. Бидний сайн мэдэх “Хүүхэлдэй”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ядуугийн зовлон-2”, “Ороолон”, “Шуугиан таригч”, “Өртөө”, “Хавцал” зэрэг монголын 20 гаруй уран сайхны киноноос гадна “Яг түүн шиг” шоу“-нд ажилласан Г.Хос-эрдэнэ “Тал нутгийн зомби” киноны нүүр хувиргагчаар ажиллажээ.

 “Тал нутгийн зомби” киноны нээлтийн улаан хивсний ёслол энэ сарын 1-ний өдөр болсон. Уг кинонд 140 гаруй уран бүтээлч оролцон тогложээ. Киног долоон сарын хугацаанд бүтээсэн бөгөөд түүнийх нь хөдөө хоёр сар байрлан зураг авалтыг гүйцэтгэсэн гэнэ.

Продюссерээр ажилласан Б.Идэр-од киноны тухай ярилцлага өгөхдөө “Манай кино инээдмийнх биш, аймшгийнх ч биш. Хэт уран зөгнөлт ч биш, бүх юмны жор таарсан бүтээл учраас бүх насныхан үзэх боломжтой. Тиймээс олон төрлийн сонирхолтой хүмүүс хамтдаа үзэж болно” гэжээ. Мөн тэрбээр хэлэхдээ, “Дэлхийд зомбитой кино 2-3 жилдээ анхаарал татах төрөл жанр болж байна. Киноны зохиолыг 4 жилийн өмнө бичиж дуусгасан” гэжээ.

3
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Хамгийн чухал дүрэм бол хазуулж үл болно!

  • mgl hyn says:

    Buzartai muu yoriin kino hiideg yum be

  • Zochin says:

    Ene yamar ach holbogdoltoi, une tsenetei kino ve? Ene iderod gej eh zahgui, humuujilgui zavaan zaluu yadan buzryn yum seddeg yum be. Yamar muuhai beleg demberelgyi buzar zaluu zaluu ve? Ene hend heregtei yum be???