Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинээр байгуулах хоёр яамыг Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар түр хариуцна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг баталлаа. Тус хоёр яамыг Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар түр хариуцахаар болжээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцах аж.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Түүний хувьд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ийнхүү Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгав.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.