Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Энхболд: Омикрон хувилбарын сэжигтэй 10 тохиолдол илэрсэн, хоёр хоногийн дараа хариу тодорхой болно

Гадаадад очсон хоёр монгол иргэнээс омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Яг одоогийн байдлаар манай улсын хоёр иргэнээс омикрон хувилбар илэрсэн нь батлагдаагүй. Энэ талаар засгийн газар шуурхай хурал зарлан хуралдуулж байна. Хуралдааны дараа тодорхой мэдээллийг өгөх болно.

Манай улс геномын дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэ аппарат дээр урьдчилсан байдлаар 16 сорьцод шинжилгээ хийхэд 10 сэжигтэй тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ нь эцэсийн хариу биш. Баталгаажуулах шинжилгээг бид хийж байна. Хоёр хоногийн дараа мэдээлэл тодорхой болох юм.

Мөн 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон руу явуулсан. Шинжилгээний хариу эцэслэгдсэн гараагүй. Омикрон хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Иймд иргэд айж сандарх хэрэггүй. Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол  Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байгаа юм” гэлээ.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.