Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АПУ компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөгөөс давлаа

Монголын хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч АПУ компанийн нэгж хувьцааны ханш өчигдөр өмнөх өдрийнхөөсөө 1.4 хувиар өсөн 1901 төгрөгт хүрч хаагджээ. Ингэснээр зах зээлийнх нь үнэлгээ анх удаа хоёр их наяд төгрөгөөс давсан өсөлт үзүүллээ. Тус компанийн үнэлгээ өнгөрсөн оны долдугаар сард анх нэг их наяд төгрөгөөс хэтэрч байсан бол есдүгээр сард нь ахин 50 хувиар нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хагас жил орчмын хугацаанд үнэлгээ нь нэг их наяд төгрөгөөр дээшилсэн аж. Түүнчлэн өчигдөр Топ -20 индекс 0.97 хувиар ахин 43 546.71 нэгжид хүрсэн байна. Ингэснээр хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ ч энэ долоо хоногт хоёр дахь удаагаа зургаан их наяд төгрөгөөс давлаа.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.