Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тавантолгой түлш” ХХК-ын гурван барилга шатжээ

“Таван толгой түлш” ХХК-ийн гурван барилгад гал гарчээ. Тодруубал, СХД-т байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр шатаж байна. Галыг ОБЕГ-ын алба хаагчид унтраасан бөгөөд тус газрыг цагдаагийн хамгаалалтад авсан байна.

НОБГ-аас “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.