Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ онд нэр алдартай тамирчдыг зодог тайлсны дараа сургагч багш болгохоор тохиролцов

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны тамирчдын комиссын удирдлагууд өнөөдөр цахимаар уулзлаа.

Энэхүү уулзалтад Монголын Үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, гишүүн Д.Сумъяа нар ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо (Финланд), дэд дарга Рю Сүн Мин (БНСУ) нар оролцжээ.

Уулзалтын үеэр хоёр тал Монголын Тамирчдын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ОУОХ-ны Тамирчдын комисстой хамтарсан сургалтууд зохион байгуулах боломжуудын талаар санал солилцов.

Мөн 2022 онд манай тамирчдад зориулсан “Спортын дараах карьер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хилийн чанадад дадлага хийх, нэр алдартай тамирчдыг зодог тайлсны дараа сургагч багш болгох, ОУОХ-Тамирчдын комисс-МҮОХ-ны хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар тохиролцов.

ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо нь Финландын хоккейн шигшээ багийн ахлагч байсан бөгөөд таван удаагийн олимпод оролцож, 1998, 2010 оны олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм.

Харин дэд дарга Рю Сүн Мин нь ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлөөр “Афин-2004” олимпод түрүүлж байв. Мөн 2008, 2012 оны олимпоос багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.