Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Батзул: Тендер будлиулсан алба хаагчийг ажлаас нь халах зохицуулалтыг хуульд тусгажээ

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын хүрээнд төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Өнөөдөр Засгийн Газрын шийдвэрийг танилцуулах үеэр энэ талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайдаас тусгайлан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендер шалгаруулалтыг түргэн шуурхай хүний оролцоо багатайгаар, хариуцлагатай ил тод зохион байгуулахаар хуульд тусгасныг сайшаан дүгнэсэн бөгөөд ойрын хугацаанд УИХ-д өргөн барихыг даалгасан.

Хуулийн төслийг хийхдээ голлох дөрвөн чиглэлийн хүрээнд танилцуулгыг хийсэн. Тодруулбал:

  • Тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй зохион байгуулдаг болох бөгөөд төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос авахгүйгээр төр өөрийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийдэг байхаар зохицуулсан. Цаашид тендерт оролцогчид нь цөөн хэдэн материалыг бэлтгэх бөгөөд онцын ач холбогдолгүй үнэлгээ хийдэг байсныг үүгээр зогсоож байна.
  • Тендерт оролцогчдод тавигддаг шаардлагыг хуульчилан тогтоож, бусад этгээдэд  давуу байдал үүсгэхийг уг хуулиар эцэслэв. Мөн тендер шалгаруулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгоно. Үнэлгээний хорооны тэмдэглэл, хурлын мэдэгдэл, дүгнэлтүүд бүгд ил тод байна. Мөн тендер шалгаруулалт хурдан шуурхай буюу 20 хоногт зохион байгуулна.
  • Нөгөө талаар худалдан авах ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдийг хариуцлагажуулах зорилгоор хууль тогтоомжийг зөрчиж, бусдад давуу байдал олгох юм бол эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэнэ. Тендерийн хуулийг зөрчиж, сонгон шалгаруулалт хийсэн бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.
  • Мөн нөгөө талдаа гэрээ авчихаад гэрээнд заасан үүргээ хангалттай гүйцэтгээгүй бол эцсийн эзэмшигчийн хамт хар жагсаалтад бүртгэнэ.
  • Эх оронч худалдан авах хүрээнд дотоодын бараа бүтээгдэхүүнийг импортын бараатай өрсөлдүүлэхгүй байхаар зохицуулсан” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.