Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нөөцөлсөн вакцины хамгийн сүүлийн хугацаа зургаадугаар сарын 30-нд дуусна

Иргэдийг сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тундаа хамрагдаж болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар хоёр сая 55 мянган тун файзер вакцин, 800 мянга гаруй тун Синофрам вакцины нөөц байгаа. Нөөцөлсөн вакцины хамгийн сүүлийн хугацаа зургаадугаар сарын 30-нд дуусна.

Манай улс олон улсын стандартад нийцсэн вакцин хадгалах агуулах, зориулалтын газар байгаа учир хадгалах горимд санаа зовох зүйлгүй. Бид хөд хорио тогтоохгүй тал дээр анхааран ажиллаж, гурав дах давалгааг амжилттай даван гарсан. Цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Одоогийн байдлаар Нийслэлд гурван эмнэлэгт коронавирусийн халдвар авсан иргэдийг хүлээн авч, эмчилгээ үйлчилгээг үзүүлж буй. Эдгээр эмнэлэгт нийт 1500 иргэнийг хүлээн авах боломжтой бөгөөд одоогоор ор дүүрээгүй байна” гэв.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.