Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын начин Э.Энхбат агсны гэргий 20 гаруй айлд хүнс, түлээний тусламж үзүүлжээ

Улсын начин Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг “Мөрөөдөл групп”-ын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж, аавуудад  1 сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ.

Энэ талаар “Мөрөөдөл групп”-ийн Т.Пагмадулам гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан:

“Улсын начин Э.Энхбат агсаны гэр бүлийн хүн холбогдож талийгаачийнхаа араас буян хийж байгаа юмаа. Мөрөөдөл группын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж ,аавуудад 1сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.

Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов уу. Монголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг.

Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ.Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам. Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ,Монгол бөхийн ертөнцөд амжилт,ёс жудаг ,эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.