Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШУУД: С.Энхболд: Ковидын эсрэг IV тунг иргэдэд сайн дурын үндсэн дээр хийнэ

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014

Ковидын эсрэг дөрөвдүгээр тунг иргэдэд хийхээр боллоо. Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Вакцины III тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн иргэдийн IV тунгийн хамралтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах болно. Манай улсад 12-р сарын сүүл, энэ оны эхээр тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байна. Энэ нь шинэ жилийн баяр, цэнгүүнтэй холбоотой. Омикрон хувилбар бүртгэгдсэн цагаас эхлэн хилийн тандалт, халдвар хамгаалалтаа эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 удаагийн нислэгээр ирсэн иргэдийн 411 нь халдвартай нь батлагдсан. Эдгээр батлагдсан тохиолдлын 244 энхийг сахиулагч байсан. 

Манай улсад омикроныг тодорхойлдог аппаратыг суурилуулж, өнгөрсөн сарын 20-ноос эхэлж шинжилгээ хийж эхэлсэн. Одоогоор шинжилгээний хариунууд эцэслэгдэж гараагүй. Шинжилгээ хийхэд тодорхой үе шаттай байдаг. Мөн 10, 11,12 энэ нэгдүгээр сарын 100 сорьцыг Япон улс руу баталгаажуулахаар явуулсан. Энэ сард хариу нь ирнэ. Энхийг сахиулагчдын ПСР шинжилгээгээр хэд хэдэн тохиолдол омикрон байх магадлалтай гэж заасан ч энэ нь баталгаатай биш, дахин оношлохоор ажиллаж байна.

Мөн иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байна. Тодруулбал, иргэдийн 48,2 хувь нь гурав дахь тундаа хамрагджээ. Эдгээр гурав дах тундаа хамрагдсан иргэдийн дунд судалгаа хийхэд 4,5 сарын хугацаанд хамгаалах чадвар 60-50 хувьд хүрсэн байна. Тэгэхээр хугацаа уртсах тусам хамгаалах чадвар буурч байгаа учир иргэд дөрөв дэх тунг сайн дураар хийлгэх тушаал ирэх долоо хоногоос гарна.

Өвлийн улиралд томуу, томуу төст өвчин хурдтай тархах таатай нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “ШУУД: С.Энхболд: Ковидын эсрэг IV тунг иргэдэд сайн дурын үндсэн дээр хийнэ

  • zochin says:

    bidnuus ymar turshiltiin tuulai yu ain

  • ухнаа says:

    Сайн дур гэчхээд ажил амьдралаар нь дарамтлаад хийдэг биз дээ. Ам ажил 2 чинь алд дэлэм зөрөөд байна

  • zochin says:

    3r tungaa ch hiilgeegvi bhd yun 4 bitgii dongosood bai

  • Ц. Пүрэвсүрэн says:

    Анагаах ухаан шаардлагатай гэж байгаа бол хийлгэе. Ямарч байсан хор болохгүй л байх