Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол судлаачийн санаачилсан төслийг шилдэгт багтаажээ

Биологийн ухааны доктор Б.Лхагвасүрэн агсны санаачилсан “Монгол орны төмөр зам дагуу туруутан амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах төсөл”-ийг дэлхийн шилдэг, биологийн олон янз байдалд ээлтэй 100 төсөл, хөтөлбөрийн нэгээр өргөмжилжээ. Б.Лхагвасүрэн нь ШУА-ийн Биологийн хүрээлэнд олон жил ажилласан, зэрлэг амьтан, тэр дундаа цагаан зээр судлалаар дагнасан нэртэй судлаачдын нэг байв. Тэрбээр 2000-аад оны үеэс амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах асуудал хөндөж, хожим энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор судалгааны ажил эхлүүлжээ. Тэгвэл түүний санаачилгыг НҮБ-ын Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцын газар дэмжиж, 2019 оноос Монголд энэ чиглэлийн анхны томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн байгаль орчин, зам, тээврийн асуудал хариуцсан яам энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг өрнүүлж эхэлжээ. Иймд тус санаачилгыг биологийн олон янз байдалд ээлтэй төслөөр шалгаруулсан аж. Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцын талууд болон БНХАУ-ын Байгаль орчин хамгаалах сан, АНУ-ын Ан амьтан хамгаалах нийгэмлэгийн шийдвэрээр байгаль орчны шилдэг 100 төсөл, хөтөлбөрийг өргөмжилжээ.

Бэлтгэсэн Ж.Сувд

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.