Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнсний ногооны 10, үр тарианы дөрвөн сортыг баталжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын сорт сорилтын зөвлөлийн хурал зохион байгуулж, үр тарианы 17, хүнсний ногооны 13, жимс, жимсгэний дөрөв буюу нийт 34 төрлийн таримлын сортыг туршсан судалгааны тайланг хэлэлцлээ. Туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфологи, биологийн шинжүүд болон жишиг сортуудтай харьцуулсан байдал, ургацын хэмжээ зэргийг үндсэслэн үр тарианы дөрөв, хүнсний ногооны 10 сортыг баталсан аж. Улмаар үр тарианы таримлын 10, хүнсний ногооны гурав, жимс, жимсгэний дөрвөн сортыг энэ онд дахин сорих шийдвэрийг зөвлөлөөс гаргасан байна. Шинэ сорт гарган, нутагшуулахад 10-15 жил зарцуулдаг бөгөөд улсын хэмжээнд одоогоор 30 гаруй сортыг тариалж байна.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.