Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоо илэрхийлсэн анхны удирдагчдын нэг”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ Бээжинд болох өвлийн олимпод оролцох талаараа дурдсан. Үүнийг БНХАУ-ын Үндэсний радио телевиз болон “China news”, “Фөн Хуан”, Хятадын залуучуудын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна.

Уг мэдээнд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимп бол хүн төрөлхтний спортын томоохон наадам бөгөөд үүнийг улстөржүүлэхгүй, улс төрөөс ангид байлгах ёстой” гэв. Тэрбээр Монгол Улсын зүгээс Бээжин хотод өвлийн олимпын наадам зохион байгуулахыг тууштай дэмжиж, хамтдаа байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхиий сайдын хувиар олимпийн нээлтэд биечлэн оролцох болсныг мэдэгдэв. Түүнчлэн коронавирусийн цар тахал хүчтэй тархаж байсан хүнд хэцүү цаг үед Япон Улс зуны олимпын наадмыг зохион байгуулсан. Тэр үед Монгол Улс Японы тал олимпын наадмыг зохион байгуулж байгааг тууштай дэмжиж, хамтдаа байна гэдгээ илэрхийлж байсан” гэжээ.

Мөн БНХАУ-ын Гадаад харилцааны яамны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын өдрийн сонин”-ы сэтгүүлч “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр олимпын наадам хүн төрөлхтний баяр наадам. Тиймээс ч улстөржүүлэхгүй байх ёстой хэмээн илэрхийлж, Бээжингийн өвлийн олимпын холбогдох арга хэмжээнүүдэд биечлэн оролцохоо мэдэгдсэн. Үүнийг хятадын тал хэрхэн үзэж байна вэ?” хэмээн асуусан байна. Үүний хариуд БНХАУ-ын тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол хоёр орон уул, усаар холбогдсон, харилцан бие биедээ чухал, найрсаг хөршүүд билээ. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа арвин баялаг үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ирж, Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улсын удирдагч нарын нэг юм. Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсэж байгаагийн зэрэгцээ Монголын тал Хятад улс Бээжингийн олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйг сайшааж байна. Олимпын наадмын үзэл санаа, үндсэн агуулга нь найрамдал, харилцан ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ нь Монгол Улс болон дэлхийн бусад дийлэнх улс орны хамтын хүсэл, хүлээлт юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулж, улс орнуудын ард иргэдийн нөхөрлөл, харилцан биенээ дэмжих явдлыг гүнзгийрүүлж, олон улсын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны түвшнийг улам ахиулна гэдэгт бид итгэж байна” хэмээн илэрхийлжээ.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоо илэрхийлсэн анхны удирдагчдын нэг”

  • Өвгөн says:

    Муу хүүг минь ганцаараа ирээрээ гэсэн гэнэ үү . Өөрөө очино гэхээр тэгдэгиймшдээ .