Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Налайхын замын туслан гүйцэтгэгч компанийн захирал 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлжээ

Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт түр оршин сууж буй байрных нь ойролцоо гадаадын иргэнд халдаж, 1.2 тэрбум гаруй төгрөгийг нь дээрэмджээ. Тус дүүрэг дэх Цагдаагийн газар болон ЭЦА, НЦУГ-ын ажилтнууд хохирогчийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хяналтын камерын бичлэгүүдээс сэжигтэй хүмүүсийг илрүүлэн хэн болохыг нь тогтоохын тулд мөрдлөгөө үргэлжлүүлж буй аж.

Хохирогч БНХАУ-ын иргэн нь манай улсад түр оршин сууж, Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад оролцон, хийсэн ажлынхаа төлбөрийг аваад нутаг буцахаар бэлтгэж байсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.

Хятад эрийг их хэмжээний мөнгөтэй болсныг мэдсэн, түүнтэй ойрын харилцаатай хүмүүс халдсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж үзэж байна. Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр гэмт этгээдүүд цүнхтэй мөнгийг нь аваад автомашинд сууж яваа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн гэнэ.

Бэлтгэсэн Н.Орчлон

2
Савж уналааСавж уналаа
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.