Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ

Өнөөдөр Тэнгис кино театрт  дэлхийн кино одод цуглах болно. Тодруулбал холливудад данстай кино жүжигчид болох Софи Марсу, Кристофер Ламберт нар Франц хэлтэн орнуудын кино  наадамд оролцохоор манай улсад ирэв. Тэд өнөөдөр Тэнгис кино театрт болох Францын кино өдрүүдийн нээлтийн ажиллагаанд оролцох юм байна.

Нээлтийн ажиллагаа Францын "Асрагч эр" хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоор эхлэх бөгөөд  коктэйль үдэшлэгээр үргэлжлэх аж. Энэхүү арга хэмжээнд Францын Элчин сайдыйн яам болон Франц хэлээр ярьдаг орнуудын Элчин сайдын яамны ажилчид мөн манай улсын улс төр, соёл урлагийн алдартнууд оролцох юм байна.

Энэхүү наадам нь манай улсад анх удаа зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд кино өдрүүдийн хүрээнд Home /гэр/, Les doigts croches /хулгайчид/, SOS love /хайрын тусламж/ нэртэй кино гарах ажээ.

Дашрамд дуулгахад, энэ цаг мөчид Хятад, Хонконгид франц хэлтний соёлын өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.