Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын бүх аймгийн төв хатуу хучилттай замаар холбогджээ

Зам, тээврийн салбарт өнгөрсөн онд нийт 95 төслийн хүрээнд 1702.7 км хатуу хучилттай автозам, 15 байршил дахь 1338.6 у/м төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлжээ. Ингэснээр нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 у/м төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад оруулсан гэсэн үг. Завхан аймгийн нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км  автозамын хучилтыг хийж дуусгаснаар Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна.

Орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий Беларусь улсын “МАЗ” авто машины үйлдвэрээс засвар арчлалтын тусгай зориулалтын техник технологид суурилсан авто машинуудыг авто замын засвар арчлалт хариуцсан төрийн өмчит 20 байгууллагад хүлээлгэн өгч ашигласнаар засвар арчлалтын зардал буурч, бүтээмж нэмэгдэх боломж бүрджээ. Мөн авто замын эвдрэл гэмтлийг богино хугацаанд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох асфальтбетон хучилтын гадаргуун боловсруулалтын хоёр төрлийн техникийг ашиглаж эхлэхэд бэлэн болсон талаар ЗТХЯ-аас мэдээллээ. 

2
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Монгол Улсын бүх аймгийн төв хатуу хучилттай замаар холбогджээ

  • Зочин says:

    Хэнтийгээс Дорнод орох замд 50 км зам дутуу байна Энэ замаа хэзээ тавих вэ