Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зам тээврийн салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа

Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнажээ.

Шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар өнөөдөр гардуулав. Тодруулбал,

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор

  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Санхүү,
  • нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч дарга Б.Ариунаа,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн вагоны аж ахуйн албаны орлогч дарга О.Дэмбэрэлсүрэн

“Алтан гадас” одонгоор

  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Техникийн бодлого,
  • стандартчиллын албаны Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяр,
  • “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Нисэх буудлын үйлчилгээний хэлтсийн дарга А.Баасандагва нар тус тус шагнууллаа.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Апу трейдинг” ХХК-ийн хотын тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Баярцэнгэлийг “Авто тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.