Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, АНУ-ын эрдэмтэн, судлаачид Шилмүүст модны боргоцой болон үрийн шинэ зүйлийг нээжээ

Монгол орны Тэвшийн говийн нүүрсний уурхайн доод цэрдийн хурдас болон Хятадын Өвөр монголын доод цэрдийн хурдсаас авсан нүцгэн үрт ургамлын анатомийн судалгааг Монгол-Америкийн эрдэмтэн судлаачид хийж, Schizolepidopsis ба Pinaceae-ийн хоорондын харилцаа холбооны талаарх үр дүнг гаргажээ. Судалгааг ургамлын эволюци хөгжлийн шинэ морфологийн матриц ашиглан өмнө нь ихээр олддог уг чулуужсан шилмүүст модны арван төрөлд филогенетик анализ хийж, Schizolepidopsis ediae Matsunaga, Herendeen, Herrera, Ichinnorov, Crane, et Shi гэсэн ургамлын боргоцой болон үрийн зүйлийг шинээр тодорхойлон бичиглэж, палеоботаникийн шинжлэх ухаанд дэвшүүлэн нийтлүүллээ. Судалгааны үр дүнд Шизолепидопсисын шинэ зүйл нь тоосжилтын биологийн шинж чанартай холбоотой Pinaceae-ийн овгийн гол шинжүүдийг агуулдаг байгаа нь батлагдсан байна. Уг судалгааны талаар өгүүлэл “International Journal of Plant Science” сэтгүүлд 2021 онд хэвлэгдэн гарсан талаар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс мэдээллээ.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.