Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шилдэг төрийн байгууллагын сайтаар Ulaanbaatar.mn шалгарчээ

“Web awards-2021” цахим салбарын наадам өчигдөр болж, оны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулав. Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарчээ.

Тус наадмыг  хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. “Web awards-2021” наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав.  Үүнд:

  • Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn
  • Мэдээллийн шилдэг сайт- www.zindaa.mn
  • Сайтын шилдэг бүтээл- www.isee.mn
  • Орон нутгийн шилдэг сайт- www.nutag.mn
  • Бизнесийн шилдэг сайт- www.ett.mn
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт- www.peak.mn
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт- www.tovch.mn
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт- www.shilen.mn
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency

НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.