Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 9 зүйл: Шинэ жилийн баярын өдөр

Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр

Өнөөдөр гадаа 13 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 365 дахь өдөр бөгөөд он дуусна.

2. Улаанбаатарт цаг агаар өдөртөө 13 хэм хүйтэн бол шөнөдөө 30 хэм хүйтэн байх нь ээ.

3. Билгийн тооллын 26, Хонгорцог одтой, хар хулгана өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Ул өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2851.00, зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50, юань авах нь 447.50 зарах нь 448.50, вон авах нь 2.38, зарах нь 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт ЭМЯ-аас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хүргэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Аргын тооллын шинэ жилийг угтан баярладаг өдөр 

2. 1999 онд Борис Ельцин Оросын ерөнхийлөгчийн албанаас бууж, Владимир Путин ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

3. 1977 онд Өмнөд Солонгосын дуучин Паг Жэ-сан (PSY) төрсөн.

4. 1650 онд Манжийн төрийн зүтгэлтэн Доргон нас барсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.