Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Музейн тасалбаруудыг нэг доороос авах боломжтой

Монголчуудад танигдсан, технологи, хувцас загвар, гэр ахуйн брэнд бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлдэг онлайн худалдааны “зах” болох shoppy.mn Улаанбаатар хотын музейнүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр иргэд түүх, соёлын дурсгал, олдворуудтай танилцах тасалбарыг нэг доороос цахимаар худалдан авах боломж бүрдэв. Одоогийн байдлаар тус онлайн дэлгүүр Монголын театрын, Чойжин ламын, Монголын үндэсний, Богд хааны ордон музейн тасалбарыг 8-10 мянган төгрөгөөр борлуулж байна. Цаашид урлаг, соёлын үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагатай, орон нутгийн музейтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаа-гаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.