Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Солонгосын дайн дууссан тухай гэрээний нооргийг бэлтгэлээ

Солонгосын 1950-1953 оны дайныг албан ёсоор дууссан тухай баримт бичгийн урьдчилсан эх бичвэрийг БНСУ, АНУ тохиролцсон тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. БНАСАУ, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ-ын оролцоотой зэвсэгт мөргөлдөөн түр эвлэрснээр дуусаж, талууд дайн дууссан тухай баримт бичигт гарын үсэг зураагүй юм. Тийм баримт бичигт Сөүл, Пхеньян, Вашингтон, Бээжин гарын үсэг зурахад бэлэн байгаагаа энэ сарын 13-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн. Үүний сацуу 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпынхтой адил Бээжинд удахгүй болох наадам Солонгос хоорондын харилцааг сайжруулах шалтаг болж чадахгүй гэж Чон Ый Ён үзэж байна. Гэсэн ч Умард Солонгостой яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх янз бүрийн хувилбаруудыг Сөүл судалж буйг тэрбээр онцолсон байна. Ханойд АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсон 2019 оноос хойш Пёньян, Сөүлийн харилцаа зогсонги хэвээр байна. Уг уулзалтыг зохион байгуулахыг Өмнөд Солонгос идэвхтэй дэмжиж байсан юм. Харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээх тухай Өмнөд Солонгосоос тавьсан бүх саналыг Пёньян өнөөг хүртэл няцаасаар иржээ.

2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.