Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малын тоо жилд 268.4 мянгаар өсөн 67.3 саяд хүрчээ

Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тодруулбал, манай улсын малчин, мал бүхий 246 000 гаруй өрх нийт 67.3 сая мал тоолуулжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 268 400-гаар буюу 0.4 хувиар өссөн дүн аж. Нийт сүргийн 46 орчим хувь буюу 31.1 сая нь хонь, 39.3 хувь буюу 26.5 сая нь ямаа байгаа аж. Харин үхэр болон адуу 9.3 сая толгойг адгуулж байгаа бол 450 000 гаруй тэмээ бийг бүртгэжээ. Сүүлийн 30 гаруй жилд сүрэгт эзлэх ямааны тоо 19.5 нэгж хувиар ахисан нь хамгийн өндөр үзүүлэлт бол 2020-2021 онд хонь, үхэр, адууны тоо 3.4-6.1 хувиар нэмэгдэн, ямаа, тэмээнийх 4-4.6 хувиар цөөрчээ. Ташрамд дурдахад, хамгийн олон малтай аймгаар 5.9 сая мал тоолуулсан Хөвсгөл шалгарч, Архангай 5.6 сая малаар удаалжээ. Мөн хамгийн олон малтай сумыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэрийнхэн 662 000 малтайгаар тэргүүлсэн бол мөн аймгийн Хэрлэн сумынхан 529 300 мал тоолуулан удаалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.