Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арванхоёрдугаар сарын 31-нд гэрлэсэн алдартнууд

Уилл Смитт, Жада Пинкетт- Смитт

Хуримын ёслол 1997 оны шинэ жилийн үдэш болсон юм. Дурлалт хосууд  Балтимор дахь  эдлэн газарт баяраа тэмдэглэж,  зуун зочин урьжээ. Тангараг солилцохоосоо өмнө тэд  бие биедээ  хайрын захидал уншсан нь үнэхээр романтик мөч байж, хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн байна

Оззи Осборн Шарон Осборн

Рок мангас Оззи  Осборн түүний эхнэр Шарон нар 1982 оны шинэ жилээр хуримаа хийжээ.  Хавайд болсон ёслолын үеэр  Оззи хиймэл соёо зүүж, зочдод бренди  архинд дэвтсэн бялуу барьсан байна. Хосууд  2002 оны шинэ жилийн үдэш гэр бүлийн тангарагаа дахин  өргөхөөр шийджээ. Тэд  арга хэмжээгээ Беверли Хиллст зохион байгуулж, дэлхийн хэмжээний оддыг урьжээ.

Кейт Хадсон, Крис Робинсон

Кейт Хадсон.  Крис Робинсон нар 2002 онд танилцаад хэдхэн  хоногийн дараа хамтдаа амьдрах болжээ. Хосууд  хуримаа шинэ жилийн үдэш  Колорадо дахь Кейтийн ээжийн гэрт  хийсэн аж. Харамсалтай тэд 2006 онд хосууд салсан юм.

Кристи Карлосон Романо, Брэндон Руни

2013 оны сүүлчийн өдөр жүжигчин  бүсгүй Кристи залуу  продюсер Брендан Рунитэй гэрлэжээ. Хосууд Канадын Альберта хотод хуримаа хийсэн байна. Гайхамшигтай   ёслол  цав цагаан цасан дунд болж, тэр ч байтугай хуримын бялуу хүртэл цас шиг цагаан байжээ.

Шаная Твайн, Фредерик Тибо

Алдарт кантри дуучин Шаная Твайн  болон түүний  сонгосон  Фредерик Тибо нарын хурим үлгэрт гардаг шиг л хурим болсон гэдэг.  юм.  Шаниагийн өмнөх  нөхөр  Фредерикийн эхнэртэй явалдсаны дараа  хоёр гэр бүл аль аль нь  салцгаасан байна.  Харин түүний дараа Шаниа, Фредерик хоёр бие биедээ дурлаж, 2011 оны шинэ жилийн үдэш Пуэрто Рикод  хуримаа хийжээ. Далайн эрэг дээр болсон тэдний хурим  гайхалтай романтик байжээ.

Лэндон Донован, Бианка Кайлич

Алдарт  хөлбөмбөгчин Лэндон Донован, жүжигчин Бианка Кайлич нар 2007 онд хуримаа хийсэн юм.  Ёслол  In-N-Out түргэн хоолны  бургертэй, караоке дуутай болсноороо тунч онцлог байсан гэдэг.   Харамсалтай нь хосууд  гурван жилийн дараа   салсан.

Хью Хефнер, Кристал Харрис

“Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч   2011 онд гэрлэх гэж байсан ч тав хоногийн өмнө ёслол  цуцлагдаж байв. Гэсэн хэдий ч  2012 онд  хосууд харилцаагаа сайжруулж, шинэ жилийн үдэш  хэдий 60 насны зөрүүтэй ч  эхнэр  нөхөр болжээ.  Хурим Хефнерийн эдлэнд тун ч тансаг болсон аж. 

Алла Пугачёва, Максим Галкин

Оросын алдарт дуучин Алла Пугачёва дөрөв дэх нөхөр Максим Галкинтай 2011 оны сүүлчийн өдөр гэрлэлтээ батлуулжээ. Хэдий Пугачёва нөхрөөсөө 27 насаар эгч ч гэсэн хосууд энэ жил гэрлэснийхээ арван жилийн ойг тэмдэглэж байна.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.