Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сумъяабазар: Ядуу иргэд хог шатаасны улмаас утаа нэмэгдэж, өмхий үнэртэж байна

Энэ сарын 27-нд болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр сайжруулсан шахмал түлшний борлуулалт, хариуцлагын гэрээний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн утаа сүүлийн 10 хоногт эрс нэмэгдлээ. Өндөрлөг газраас харвал өтгөн утаатай, бас өмхий үнэртэй байна. Зарим хүмүүсээс “Орлого багатай иргэд шахмал түлш авч чадахгүйн улмаас автомашины дугуй шатааж байна” гэх мэдээлэл ирсэн. Нийслэлд үнэртэж байгаа өмхий утаа бол сайжруулсан түлшний утаа биш. Автомашины дугуй болон бусад хог шатаасны улмаас гарч буй утаа гэж би хардаж байна. Тиймээс хариуцсан албан тушаалтнууд ядуу, орлого багатай иргэдэд олгож буй сайжруулсан түлшний түгээлтийг хангаж ажиллах шаардлагатай” гэлээ.

9
ТэнэглэлТэнэглэл
5
Савж уналааСавж уналаа
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “Д.Сумъяабазар: Ядуу иргэд хог шатаасны улмаас утаа нэмэгдэж, өмхий үнэртэж байна

  • Anonymous says:

    Ядуурлаас гаргана гэсэн амлалтаа тэгээд хурдан биелүүлээчээ МАН.

  • Иргэн says:

    МАН тэгээд ядуурлаас гаргана гэсэн амлалтаа хурдан биелүүлээчээ.

  • Anonymous says:

    Ядуу иргэд гэж байхгүй ээ Ийм юм яриад сууж байгаа баян дарга нартай учир ядуу байгаа Энэ түлш хөмхий шүү. Төр баригчид худлаа ярихаас иргэдэд хэрэгтэй юу хийсэн юм

  • Зочин says:

    Энэ ядуу хүмүүсийн түлсэн янз бүрийн юмны үнэр биш байх. Хэрэв энэ даргын үнэрлэж тогтоосон нь үнэн бол бид бүгдээрээ ядуурч улс орон дампуурах хэмжээнд хүрчээ. Бүгдээрээ уушиггүй болох нь. Нялх үрс, Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд минь өвчний үүр болохнээ Дээдсүүд минь

  • Anonymous says:

    Эрх баригчид нь ханаж цадахаа мэдэхгүй идэж уугаад, ард иргэд нь хуваарьтай 6 шуудай түлшээ авч дийлэхгүй, үнийн хөөрөгдөлд дэндүү чирэгдэж ядарч, туйлдаж байгаагийн илрэл хотын их утаанаас харагдаж байна даа хөөрхий……….

  • Иргэн says:

    Хотын даргаа сонгино хайрхан дүүргийн 7 р хорооны иргэд УТААНД хахаж үхлээ.газар дээр нь ирж амьсгалаач

  • Дугар says:

    Шахмал гэгдэх түлшийг судлаад, хохирсон иргэдийн тоо Хэдэн зуу хордлого нь мянгаар тоологдох нь тодорхой

  • Зочин says:

    Наад сайжруулсан түлшний чинь найрлага өөрчлөгдсөн юм биш үү

  • Иргэн says:

    Ядуу байгаа хүмүүст тусалж дэмжлэг үзүүлэх нь хэний үүрэг вэ?
    Монгол улс ийм их баялагтай мөртлөө яагаад 3-хан сая хүнийх нь ихэнх ядуураад байгаа юм бэ?
    Ядуурлаас гаргана гэсэн уриа лоозонгийн эзэд юу хийж, ямар арга хэмжээ авсан юм бол оо?

  • Д says:

    Цэцэгмаа. Та ард олныг арай ч тэгж доромжилж болохгүй
    Oдоо пакришег пүүз хог гал голомтондоо түлээд байх хүн ховор шүү. Магтаад байгаа сайн түлшээ байнга шинжилж судалж чаддаг уу. Таван толгойн түмэн ажилёин чин хяналтаа хийж чаддаг билүү. Айлуудын утаа хэмжигч ихэнх нь ажилгүй зайгүй болсон шалгаж хянаж байгаа ихороо хорины хэсгийн дарга ч алга.

  • Зочин says:

    Ард түмнээ та нар л ядууруулсан биздээ

  • Anonymous says:

    Ард иргэд сайжруулсан түлшээ авч чадахгүй байгаа ч юм билүү. Даарахгүй, үр хүүхдээ дааруулахгүйн тулд тааралдсанаа түлэхээс яах юм бэ

  • Anonymous says:

    Ядууралаас гарах арга зам бол ядуу гээд байгаа хүмүүс өөрсөдөө хичээх явдал. Бие нь эрүүл харьцангүй боломжийн насны хүмүүс ажил хийхгүй байга шүүдээ.Тэжээлгэх бодолтой хүмүүс олширчээ,бас тэж ээх бодолтонууд ч олширсон,ялаггуяа худал амлагч УИХ-ын гишүүд

  • Ф says:

    МАНинг дагадаг тэнэгүшд л итгэх байх