Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц: “Дэлхийн Шилдэг багш-2022”-д нэр дэвшсэн багш нар

Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд дэлхийн 121 орноос 8000 гаруй багш оролцож буй аж.

Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой  хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж,  сүүлийн шалгарсан

  • Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
  • Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
  • Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
  • Улсын тэргүүний 1-р сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
  • Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
  • Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
  • Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
  • Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
  • Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсч батламж,  зөөврийн компьютер гардуулан өглөө.

Дээр нэр дурьдсан багш нар Монгол Улсын 47 мянган багшийг төлөөлж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.