Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгальд хор хөнөөл учруулахгүйгээр жимс тариалж байна

Аливаа ургамал, жимс, ногоог ургуулж, ургац авах хэмжээнд тариалах нь ямар нэгэн байдлаар экологид сөрөг нөлөөлөлтэй байдаг. Тодруулбал, ус, цахилгааны хэрэглээ, хөрсний доройтол гэхчлэн хүн төрөлхтний хоол хүнс багагүй “хэл амтай” бий болдог. Тиймээс л ус асар их хэмжээгээр “уудаг” авокадо зэрэг жимсний тариалалтыг олон улсад эсэргүүцэх болсон. Тэгвэл Францын фермерүүд ховор, нарийн ногоо, жимсний тариалалтад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд органик аж ахуйн зарчмуудыг баримтлахад түлхүү анхаарч байгаа аж. Жишээ нь, Франц болон Испанийн хооронд 430 гаруй км үргэлжилдэг Пиренейн уулын хөндийд том хэмжээний 11 хүлэмж байгуулсан нь нарны эрчим хүч үйлдвэрлэн үйл ажиллагаагаа зохицуулах 100 хувь автомат тохиргоотой гэнэ. Цаг агаар, улирлаас үл хамааран тэнд нэн ховор, өндөр үнэтэй нарийн ногоонууд тариалж эхэлжээ. Органик тариалангийн ачаар шинэ нөхцөлд төгс зохицсон зарим төрлийн ургамал өвлийн улиралд өөрийгөө хамгаалдаг антифриз үүсгэдэг болохыг эрдэмтэд онцолсон байна. Тэдгээр хүлэмжид гадил, папайя, манго, турмерик, цагаан гаа болон бусад “чамин” ургамал ургаж байна. Ийм ажиллагаатай хүлэмжүүдийг нэмэгдүүлэх нь хөрсний элэгдлээс зайлсхийх дэвшилт арга гэнэ.

Бэлтгэсэн Ж.Хаан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.