Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жилд 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах нь

Засгийн газар аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлд анхаарал хандуулж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд тодорхой ажлыг эхлүүлээд байна. Аялал жуулчлалын хөгжлийн төв гэхэд Монголын хөтөч, тайлбарлагчдын холбоо тэргүүтэй байгууллагуудтай хамтран зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын баримтлах, мөрдөх дүрмийг баталсан. Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Аялал жуулчлалын төрөлжсөн төв барьж, ирэх онд ашиглалтад оруулахаар болов. Тус төв жилд 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэж, давтан сургах гэнэ. БОАЖЯ, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам төслийн хүрээнд 500 сургагч багш бэлтгэх цахим сургалтыг зохион байгуулав. “Утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын хүний нөөцийн чадамжийг сайжруулах төсөл, сургалтад хамрагдсан эдгээр мэргэжилтнээс 22- ыг нь Өмнөд Солонгост мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын тэтгэлэгт хамруулахаар шийдвэрлэсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Жилд 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах нь