Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүчирхийллээс ангид нийгэм байгуулахад эрчүүдийн үүрэг оролцооны талаар хэлэлцлээ

Монгол цэргийн нэгдсэн холбооноос Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Хүчирхийллээс ангид нийгэм байгуулахад монгол эрчүүдийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад, дунд, залуу үеийн 400 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Б.Галиндэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Цогтсугар, Ажлын албаны зөвлөх Д.Ганбаатар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Эрүүл мэндийн яамны Нийтийн ЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Д.Энхсайхан, Жендэрийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцож илтгэл тавилаа. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол эрчүүдийн улс орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам, хууль ёсыг сахиулах, эдийн засаг, зах зээлийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт гар бие оролцох, хойч үеэ зөв төлөвшүүлэх, хүчирхийллээс ангид нийгэм байгуулах үйл хэрэгт эрчүүдийн, тэр дундаа мөрдэстэй эрчүүдийн манлайллыг бий болгох, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулахад чиглэсэн чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.