Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэрэмжлүүлэг: Орцонд хог шатааснаас 43 настай эрэгтэй угаартжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 16 дугаар байр 2 дугаар орцны шатны хонгилд гал гарчээ. Иргэнээс галын тухай дуудлагыг өчигдрийн 22.16 цагт утсаар өгсөн гэнэ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид гал гарсан газарт 22.21 цагт очиход тус байрны 2 дугаар орцны хонгилд хог шатаж байжээ. Тус гал түймрийн улмаас Дархан-Уул аймгийн харъяат 43 настай, эрэгтэй угаартсан байна. Хохирогч 43 настай эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн гэнэ.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.