Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чадад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн багийнхан зэвсэгт дээрэмчдийг баривчилжээ

     Чадад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн багийн хариуцаж буй бүсэд багтдаг Ириба хот дахь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны CARE байгууллагын хамгаалалтын ажилтнуудад буу тулган дээрэмдэж улмаар жип машин авч зугатсан хэрэг энэ сарын 10нд гарчээ. Энэ үеэр ойролцоо  харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Монголын цэргийн албан хаагчид буун дууг сонсож НҮБ-ын Аюулгүй байдлын албаны даргад мэдэгдсэн байна. Мөн CARE байгууллагын хамгаалалтын ажилтнууд Ириба хот дахь дотоодын аюулгүй байдлыг хангах албанд мэдэгдсэн байна.
    Улмаар манай цэргийн багаас шуурхай бүлэг томилогдон орон нутгийн цагдаа, дотоодын аюулгүй байдлыг хангах албатай хамтран зэвсэгт дээрэмчдийг бүслэн хааж баривчлан орон нутгийн цэргийнхэнд хүлээлгэн өгчээ.

Г. Равжаа
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.