Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алжирын хөлбөмбөгчид Арабын ертөнц, Африк тивд “босоо” байна

Арабын орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь тэмцээнд Тунисын шигшээ багийнхныг 2:0-ээр хожин аварга болсон алжирчууд нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоосон юм. “Цөлийн үнэгнүүд” хэмээгддэг тус улсын шигшээ багийн ялагдашгүй цуврал үргэлжилсээр байна. “FIFA Arab cup 2021”-ийн дараа тус шигшээ багийнхан 39 тоглолт дараалан ялагдаагүй гэх үзүүлэлтэд хүрэв. Тэд хамгийн сүүлд 2018 онд ялагдсан ч түүнээс хойш 30 хожиж, ес тэнцээд байгаа. Алжираас өмнө Испани 35, Бразил 36, Итали 37 тоглолт дараалан ялагдаагүй амжилтыг үзүүлж байв.

2019 онд Африкийн аварга, энэ жил Арабын орнуудын аварга болсон алжирчууд “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Африкийн бүсэд хожигдолгүйгээр гуравдугаар шатанд шалгараад байна. Энэ шатанд Алжираас гадна Сенегал, Марокко, Тунис, Египет болон Нигери, Камерун, Мали, Гана, Конго улсын баг шалгарсан. Энэ 10 баг сугалаагаар таван хос болон халз тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан таван багийнхан Катарыг зорих эрх авна. Ирэх гуравдугаар сард болох энэ чухал тоглолтуудаас наана, нэгдүгээр сарын 9-нөөс Африкийн аварга шалгаруулах тэмцээнийг Камерун улсад зохион байгуулахаар товлоод байгаа.

Бэлтгэсэн Ц.ЭНХТҮВШИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.