Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энхийг сахиулагчид ирлээ, явлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Цэргийн багийн 10 дугаар ээлжийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20, хоёр дахь цувааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цувааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм. Харин 4 дэх цувааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр өөрийн эх орондоо ирлээ. Тэдэнтэй зөрж Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын 19-ний өдөр эх орноосоо мордлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.